ЭЦА: “ҮРЖЛИЙН ҮЕД БАРИХГҮЙ“ аян үргэлжилж байна
"Экологийн Цагдаагийн Алба"-аас ШУ-ны академийн Гео-Экологийн хүрээлэн, үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК-тай хамтран 2021 оны 06 дугаар сараас эхлэн загасны үржлийн үед барихгүй байх, байгалийн цэнгэг усны загас жараахайгаа хайрлан хамгаалах, зөв зохистой загасчлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Үржлийн үед барихгүй" аянг албан ёсоор өрнүүлж байгаа билээ.
Тус арга хэмжээний хүрээнд загасчлах спортыг сонирхогч залуус, ЭЦА-ны зохион байгуулагч бүрэлдэхүүн, “Яваад ирлээ” ТББ, “Цэнгэг спорт загасчлалын клуб”, “Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл”, “Монголын флай фишингийн холбоо”, “Alpha angler`s” клубийн гишүүд ''Үржлийн үед барихгүй'' самбар байршуулах Challenge -г ГТБЦ газарт эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 3 сайн дурын буйгууллага нэгдээд байна.
Загас хамгааллын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа нийт сонирхогч, залуусдаа баярлалаа.