Архангай аймгийн иргэд өөрсдийн санаачлагаар ЗАГАС ХАМГААЛАХ үйлсэд нэгджээ
Архангай аймгийн иргэд өөрсдийн санаачлагаар загас хамгаалах үйлсэд нэгдэж, Өгий нуурын эрэгт үржлин үед загас барихгүй байх уриалга бүхий самбаруудыг байршуулжээ. Сүүлийн жилүүдэд Өгийнуурыг зорих аялагч иргэдийн тоо нэмэгдсээр байгаагаас нуур орчмын орчны бохирдол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд нутгийн иргэд болон үндэсний үйлдвлэгч "Flames Mongolia brand" компани байгалиа хамгаалахыг олон нийтэд уриалахын зэрэгцээ тус албанаас зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй ирсэн юм.
Амьтны тухай хуулинд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Омоль загасыг 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагаан зарам загасыг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус агнахыг хориглоно.