Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэж “НОГООН ДУУ ХООЛОЙ“ аянд нэгдэхийг уриаллаа
2021 оны 5 сарын 13
Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг дахин эхлүүлсэн.
Энэ аяны хүрээнд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн нийтийн эзэмшлийн талбай, “Түйн” гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж, иргэдэд ногоон дэлхийгээ хайрлан хамгаалж, аянд нэгдэхийг уриаллаа.
Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
626893
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс