НОГООН ДУУ ХООЛОЙ: Хүн бүрт хувийн орон зай байдаг шиг АМЬТДАД ч бас өөрийн гэсэн эзэмшил нутагтай
Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг дахин эхлүүлээд байна.
Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ.
Монгол орны амьтны аймаг, нугаламт амьтдын зүйлийн хөхтөн 141, шувууд 502, загас 79, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл буюу нийт 750 зүйл байна.
Нугаламгүйтэнээс зөөлөн биетэн 41, хорхой 86, үе хөлтөн 5128 амьтдын нийт 5255 зүйл бүртгэгдээд байна.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар:
- Нэн ховор амьтанд Мазаалай баавгай /Ursus arctos gobiensis/,
- Хавтгай тэмээ /Camelus bactrianus ferus/,
- Тахь адуу /Equus ferus przewalskii/,
- Ойн буган цаа /Rangifer tarandus/,
- Цоохор ирвэс /Uncia uncial/,
- Баданга хүдэр /Moshus moshiferus/,
- Молцог хандгай /Alces alces/,
- Татаар бөхөн /Saiga tatarica/,
- Голын халиу /Lutra lutra/,
- Азийн минж /Castor fiber/,
- Ойн унтаахай /Dryomos nitedula/,
- Зүүн гарын даахай /Stylodipus sungorus/,
- Борцгор хотон /Pelicanus crispus/,
- Хургач бор /Paradoxornis heudei/,
- Цагаан тогоруу /Grus leucogeranus/,
- Хар мөрний хилим /Acipenser schrenckii/,
- Шаргал үхэрдэй /Tinca tinca/,
- Цөөвөр чоно /Cuon alpinus/,
- Шивэр молцог хандгай /Alces alces pfizenmayeri/,
- Дорнын молцог хандгай /Alces alces cameloides/,
- Соргог бөхөн /Saiga tatarica/,
- Монгол бөхөн /Saiga borealis/,
- Алтайн чацуулин /Talpa altaica/,
- Гозоорой зурам /Citellus alaschanicus/,
- Сухайн чичүүл /Meriones tamariscinus/,
- Давжаа алагдаага /Allactaga elater/,
- Цагаантолгойт ямаансүүл /Oxyura leucocephala/,
- Могойч загалай /Circaetus gallicus/,
- Бор бүргэд /Aguilla clanga/,
- Усны нөмрөгбүргэд /Aguila clanga/,
- Реликт цахлай /Larus relictus/ зэрэг амьтан хамаарна.
7.2.Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.
7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.
7.4.Нэн ховор амьтны амьдрах нутагт хүнд үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулах, авто болон төмөр зам тавих, уул уурхайн олборлолт явуулах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
7.5.Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг дараах тохиолдолд агнаж, барьж болно:
7.5.1.судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;
7.5.2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн;
7.5.3.тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.
7.6.Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална гэж зааж өгсөн байдаг.
Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна!
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
|