ЭЦА: 2020 онд 586 гол ширгэж, 480 булаг, 1522 шанд хатаж үгүй болсон

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өсөж байгаа. Энэ өсөж буй хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орно гэсэн тооцоо байдаг.

Нэгэн тоо баримт дурдахад өнгөрөгч онд улсын хэмжээнд гол мөрөн, булаг шандыг тооллогод хамруулахад 6700 гол, 3600 нуур, 10 мянга шахам булаг хамрагдсан байна. Үүнээс 586 гол ширгэж, 480 булаг, 1522 шанд хатаж үгүй болсон харамсалтай тоо баримт гарчээ. Эдгээр ширгэж, хатсан гол, нууруудын 60-70 хувь нь дахиж хэзээ ч сэргэхгүй гэсэн тооцоо бий.

Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа хааж бай. Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
626262
1 эможи

keyboard_arrow_up