Хууль бусаар ашигт малтмал олборлохоор бэлтгэж байсан этгээдийн үйлдлийг таслан зогсоожээ
Сэлэнгийн аймгийн Цагдаагийн газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Ерөө сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/68 дугаартай "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах тухай" захирамжийг гаргуулан Ерөө сумын "Өлөнт", "Харгана", "Ялбаг", "Бэрлэгийн цагаан тохой", Бугант тосгоны "Их алт" зэрэг газруудад Цагдаагийн газар, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд хэд хэдэн газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилготой бэлтгэж байршуулсан 82 техник, тоног төхөөрөмжийн эздийг тогтоон хүлээлгэн өгч, 10 эксковаторыг албадан буулгалаа.
Хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.