Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн дийлэнх хувийг хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэх ГЭМТ ХЭРЭГ эзэлж байна

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өссөн байна гэж УЕПГ-аас мэдээллээ.

Тодруулбал, энэ оны 1 дүгээр улиралд хүрээлэн байгаа орчны эсрэг 550 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар буурсан байна. Үүнээс 10.7 хувь буюу 59 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Прокурор Хүрээлэн байгаа орчны эсрэг 133 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 64.2 хувиар өссөн байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 39.6 хувийг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 33.4 хувийг Хууль бусаар мод бэлтгэх, 6  хувийг Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг эзэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625423
1 эможи

Зочин
2021-04-12 16:13
Xvreelen bga orchnii esreg nuugdmal zan zanshil boltson ulam olon xereguud bna daa tedgeeriig shalgax oorchlox tsag bolsoon tiimees sain ajilax xeregtei
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up