ЭЦА: Цэнгэг усны лидер “ТУЛ“

2021 оны 3 сарын 10

Монгол загасны хаан загас нь тул бөгөөд Хулд овгийн загасны хамгийн том нь юм. Тул загасыг цэнгэг усны орчныг тодорхойлогч хэмжүүр загас гэж тодорхойлдог.

Усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул эрүүл байвал түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг мэдэж болдгоороо ач холбогдолтой юм.

Биеийн хэмжээ нь нарийвтар, уртавтар, толгой хавчиг, ам том, дээд доод эрүү тэгш байдаг. Нурууны өнгө хүрэн бараан, далбааны харалдаа өөхөн сэртэнтэй, бүх сэлүүр далбаа нь улаавтар өнгөтэй. Үржлийн үед нь бие нь зэсэн улаан өнгөтэй болно. Тул загас анх үржилд ортлоо 6-7 жил болдог, бас гучаас дээш насалдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624378
0 эможи

keyboard_arrow_up