ЭЦА: “Болцгор хотон“-г үргээвэл үүрэндээ удаан хугацааны турш ирдэггүй тул махчин амьтад өндөг, ангаахайг нь сүйтгэдэг

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Экологийн цагдаагийн албанаас нэн ховор, улаан номд бичигдсэн, тоо толгой нь сүүлийн жилүүдэд огцом буурч байгаа амьтдыг танилцуулж байгаа билээ. Энэ удаад "БОЛЦГОР ХОТОН"-г танилцуулж байна. 

Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж байгаа” зүйлд хамаарна.

Таних шинж: Бие том‚ 170 см, 13 кг хүртэл жинтэй. Ерөнхий зүс цагаан. Хүчирхэг‚ урт‚ үзүүр тийш нарийссан өргөн хошуутай. Хошуун дороо шар сарьсан ууттай. Орооны үед цул сарьс улаан болж хувирна. Хэвэл цагаан‚ нуруу бор сааралдуу‚ дагз‚ шилний өд буржгар‚ хөх саарал. Нэгдүгээр зэргийн дэвүүрүүд хар. Зулзган хотонгийн хөл‚ хошуу-хар‚ дагз‚ шилний өд буржгардуу‚ нуруундаа хүрэндүү толбуудтай. Хүзүүгээ гэдрэг нугалж‚ далавчаа хүчтэй цөөн дэвэн ниснэ. Алдалсан далавч нь 160-180 сантиметр, өргөн богино сүүл нь 24 ширхэг өдтэй. Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 сантиметр хүрдэг байна. Богино хүчирхэг хөлөөрөө усанд сайн сэлдэг, сарьсан хальсаар холбогдсон дөрвөн хуруутай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624097
3 эможи

keyboard_arrow_up