Халиун бугыг хууль бусаар агнавал 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
Экологийн цагдаагийн албанаас Монгол орны нэн ховор, экологийн зүй тогтолд өөрийн гэсэн өвөрмөц үүргийг гүйцэтгэдэг амьтдыг цувралаар танилцуулж байна. Энэ удаад ХАЛИУН БУГЫГ танилцуулж байна.
Ховор амьтдын жагсаалтад багтсан халиун бугыг хууль бусаар агнавал Эрүүгийн тухай хуулийн 24.5.1 дэх хэсэгт зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээ болох. 6,6сая-7,5сая төгрөгийг 2 дахин нугалж төлүүлнэ.