“Байгаль Эн Тэргүүнд“ төсөл “АЛТАН САРНАЙ“-н эзэн боллоо
"Алтан сарнай 2020" нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн шилдэг төслийг шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 11-ний өдөр болсон бөгөөд Байгаль орчны салбарын нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн шилдэг төсөл, "Алтан сарнай" цомын эзнээр БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран хэрэгжүүлсэн "Байгаль эн тэргүүнд төсөл" шалгарсан байна.
Төслийн хүрээнд ойн нөөцийн хомсдол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” аяныг өрнүүлсэн байна.
Мөн агаар, орчны бохирдлын талаар ойлголт, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэг хүргэн, “Орчны бохирдлыг бууруулъя” аян, хүрээлэн буй орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээх, аялагчдын соёл, ухамсрыг дээшлүүлэх ‘’Ирлээ Явлаа Цэвэр’’ нөлөөллийн аяныг өрнүүлсэн нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрчээ.