Шадар сайд Цагдаагийн ерөнхий газарт ажиллалаа

2020 оны 12 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга өнөөдөр /2020.12.27/ Цагдаагийн ерөнхий газарт ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил болон нөхцөл байдалтай танилцлаа. Мөн энэ үеэр Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн ээлжит хурлыг хийлээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр хөл хорионы үед бүх төрлийн гэмт хэргийн гаралт 20-50 хувиар буурсан байна. Цагдаа, дотоодын цэргийн 6799 алба хаагч 520 тээврийн хэрэгсэлтэйгээр хөл хориог сахиулан ажиллаж байна.

Шадар сайд “КОВИД-19” цар тахлын энэ үед салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах нь чухал байгааг хэлсэн. Мөн замын хөдөлгөөн, нийслэл хотоос гадагш чиглэсэн товчоод, хил гаалиар нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд цагдаагийн байгууллагын хүч, идэвхи оролцоо чухал үүрэгтэй ажиллаж байгааг онцолсон.

Энэ үеэр цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчдын саналыг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, тодорхой чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622341
0 эможи

Арс
2020-12-29 13:08
Энд тэнд очиж эрсдэлтэй шийдвэр гаргаж мэдэгдэл, мэдээлэл хийх нь ажил юм уу? Аюултай иахлыг тархаахгүй хумих нь бодит ажил баймаар юм. Эх оронч сэтгэл угаасаа та нар байдаггүй юм л даа коммунистууд аа!!!!
Зочин
2020-12-28 16:45
Зочин
2020-12-28 14:00
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up