М.Мөнхгэрэл: Мөнгө өгсөнгүй гэж аавыгаа зодсон иргэнд хариуцлага тооцсон

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Өчигдөр буюу /11.6/-ний өдөр СБД-ийн хэмжээнд хоногийн хугацаанд 197 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 13 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлга бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл 20 орчим хувиар буурсан аж.

Сүхбаатар дүүргийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхгэрэл:

Иргэдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодийн хүчирхийлэл гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэтэл хүчирхийлэлийг эдийн засгийн, махбодийн, сэтгэл зүйн болон, бэлгийн хүчирхийлэл гэж ангилдаг. Иргэд энэ ангилалыг сайн мэдэхгүйгээс болоод зарим төрлийн хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэддэггүй. Сүүлийн үед хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллүүд ихэвчлэн хөрш айлуудаас ирдэг болсон. Саяхан Сүхбаатар дүүргийн зуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 75 настай ахмад настанг төрсөн хүүхэд нь тэтгэврийн мөнгийг нь аван архи ууж, агсам тавин зодож хүчирхийлэл үйлддэг талаар тухайн байрны оршин суугч болон орцны жижүүрийн мэдээлэл илрүүлж, тухайн иргэнийг архины албадан эмчилгээнд явуулж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авч ажилласан. Иргэдэд хандаж хүчирхийллийг нуун дарагдуулах нь хүчирхийлэгчийг өөгшүүлж өөрөө харанхуй нүх рүү унаж байгаатай адил. Тиймээс заавал хууль, хүчний байгууллагад хандах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.  

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610173
0 эможи

Зочин
2019-11-07 13:40
Зочин
2019-11-07 12:19
keyboard_arrow_up