ШУУД: Хүчирхийллийг хэнд ч мэдэгдээгүйгээс болоод АМЬ НАСАА АЛДАХ тохиолдол гардаг

2019 оны 11 сарын 01

баярбаясгалан зурган илэрцүүд

Мягмар гарагаас хойш цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 3894 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 440 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байжээ. Дуудлага мэдээллийн 40 орчим хувийг хөрш айлаас мэдээлэл өгсөн бол 30 орчим хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ хүчирхийлэл үйлдсэн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа суурь шалтгаан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх бөгөөд энэ төрлийн зүйл хэрэглээгүй үедээ хүчирхийлэл үйлдэх нь хамгийн харгис, хэрцгий асуудал юм. 

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан: 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа этгээд хамгийн эхлээд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байгаагаа мэддэггүй. Хэнд ч хэлээгүй, хэнд ч хандаагүй байдаг. Ингэж нууснаас болоод гэр бүлийн хүчирхийлэл улам даамжирч, хүндэрдэг. Хүчирхийлэл давтагдах тусам даамжирсаар байгаад амь насаа алдах, хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн амь насанд халдах, хүнд гэмтэл учруулах явдал гардаг. Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн дунд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд байдаг. Хүчирхийллийн хохирогч нь тухайн хучирхийлэгч этгээдийг тайвширсан, унтсан хойно нь буюу аюул арилсан хойно нь тухайн хүний амь насанд халдах нь элбэг байдаг. Тийм учраас энэ нь аргагүй хамгаалалтад ордоггүй. Тиймээс хэрэв та хүчирхийлэлд өртөж байгаа бол та хуулийн байгууллагад хандах, хууль эрх зүйл зөвөлгөө авах, Хамтарсан багт хандаж тусламж авах хэрэгтэй. Үүнээс гадна иргэн та хүчирхийллийг харсан л бол хуулийн байгууллагад хандаарай гэж хэлмээр байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
609960
5 эможи

Зочин
2019-11-01 16:22
Зочин
2019-11-01 13:21
keyboard_arrow_up