Хүүхдүүд тусгай дугаарт “хуурамч дуудлага” өгвөл эцэг эхэд нь хариуцлага тооцдог талаар тэр бүр мэддэггүй

2019 оны 10 сарын 24

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Өчигдөр ЦЕГ-ын “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ өдөрлөг зохион байгуулж, СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн 7 а ангийн сурагчид мөн Хан- Уул дүүргийн долдугаар ангийн 4 е ангийхан хамт олныг байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцууллаа. 

Тусгай дугаарын дуудлагад хүүхэд багачууд хуурамч дуудлага өгөх, тоглох явдал маш их гардаг бөгөөд үүний хор уршигийг бодитоор нь үзүүлж танилцуулах, ойлгуулах чиглэлээр тус нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан байна. 

Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн албадын хамтын ажиллагаа, харилцаа уялдаа холбоог хангаж, гэмт хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол болсон газрын байршил, цагдаагийн хөдөлгөөнт болон явган эргүүл, онцгой байдал, эмнэлгийн шуурхай албадын автомашинуудын байрлал хөдөлгөөнийг газар зүйн мэдээллийн систем, байршил тогтоох систем, хяналтын камеруудын тусламжтайгаар шууд хянаж, удирдлага, зохицуулалтын ажиллагааг тоон радио холбооны сүлжээгээр явуулдаг юм. 

Тус төвд хоногт 4000 гаруй дуудлага мэдээлэл ирдэгээс дийлэнх нь замын лавлагаа, зөвлөгөө, осол, гэмтэл согтуугийн болон гэмт хэргийн гэх зэрэг дуудлага байдаг аж. 102 шуурхай мэдээллийн дуудлагат 1500-2000 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг бол 101, 103,105 дугааруудад хоногт 3000 гаруй дуудлага мэдээлэл ирдэг аж.

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Д.Оюунчимэг:

Тусгай дугаарын ач холбогдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс манай байгууллага сурагчидад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгт 100 орчим хүүхэд хамрагдсан. Хуурамч дуудлага мэдээллийг сүүлийн 4 жилийн тоон мэдээллээр авч үзвэл 2016 оны байдлаар 1732, 2017 онд-113, 2018 онд-253, 2019-192 тус тус бүртгэгсэн байна. Өсвөр насны эдгээр хүүхдүүд үйл ажиллагаатай танилцан явж байхдаа маш сайн ойлгож ийм олон хүмүүс иргэдийн дуудлага мэдээллийг авч шуурхай хурдтай ажилладаг талаар хүртэл сэтгэгдэлээ ярьж байгаа нь бидний Нээлттэй хаалганы өдөрлөгийн гол зорилго оршиж байна.  

Долдугаар сургуулийн 4е ангийн сурагч н.Энх-Эвлүүн

Өнөөдөр бид 101, 102, 103, 105 гэсэн тусгай дугааруудтай танилцлаа. Худал дуудлага мэдээлэл өгснөөр гар утасны дугаараар шүүн эцэг, эхчүүдэд хариуцлага тооцон торгуулийн арга хэмжээ авдаг талаар сайн ойлгож авлаа.  Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа нь маш сонирхолтой байсан. Хотын бүх замыг харж сонирхлоо. Өмнө нь бид 101- гал түймэр, 103- эмнэлгийн түргэн тусламж, 102- гэмт хэрэг зөрчлийн зам тээврийн осол, 105-гамшиг осол аврах ажиллагааны дугаарууд гэж мэддэггүй байсан бол одоо эдгээр дугааруудыг ялгаж салгаж мэдээлэлтэй боллоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN      Сэтгүүлч Б.Пүрэв-Од
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609660
4 эможи

Зочин
2019-10-25 02:06
Зочин
2019-10-24 14:22
keyboard_arrow_up