”GOOD SHARE”  арга хэмжээ зохион байгуулна

2019 оны 10 сарын 08

 Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аяныг эхлүүлээд байна.

Тус аяны хүрээнд 10 дугаар сарын 08-ны өдрийн  14:00-17:00  цагт Тусгаар тогтнолын ордонд ”GOOD SHARE” арга хэмжээ зохион байгуулагдана. Хүүхэд залуусыг цахим орчны аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сүлжээний зөв зохистой хэрэглээ, эерэг хандлагыг төлөвшүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээнд Фэйсбүүк группын Монгол, Тайваний асуудал хариуцсан захирал Жорж Чен, CallPro компанийг хамтран үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, МУСТА, жүжигчин Г.Ундармаа, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан нарын зочид уригдан оролцох юм.

Энэ удаагийн арга хэмжээнд 500-600 хүн оролцох бөгөөд цахим  зөв хэрэглээ, цахим соёлыг бий болгох талаар түлхүү ярьж, оролцогч, зочид, төлөөлөгчид харилцан ярилцаж, санал солилцож, мэдээлэл хуваалцах боломжтойгоороо онцлог юм.

Arslan.mn

Та цахим орчинг зөв ашиглах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах сувгуудыг дагаарай.

fb.com/CITAMongolia/
fb.com/Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/
fb.com/Цагдаагийн ерөнхий газар/
fb.com/DigitalLiteracyMongolia/
fb.com/UNICEF Mongolia/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609005
1 эможи

Зочин
2019-10-08 13:25
сонирхолтой
Зочин
2019-10-08 12:34
keyboard_arrow_up