“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа – албан хаагчдыг чадавхжуулах нь” төсөл хэрэгжиж дууслаа

2019 оны 9 сарын 20

АНУ-ын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгээр Азийн сан олон улсын байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа – албан хаагчдыг чадавхжуулах нь” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Төсөл хэрэгжсэн 2,5 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг бэлтгэх, мэргэшүүлэх цогц сургалтын хөтөлбөр боловсруулж, үндэсний сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд  нийт 700 гаруй шүүгч, прокурор, цагдаа, хил хамгаалах болон гадаадын иргэн, харьяатын байгууллагын алба хаагчдыг сургалтад хамрууллаа. Мөн Дотоод хэргийн их сургуулийн 2,000 орчим сонсогчийг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургаж, Цагдаагийн сургуульд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх арга зүйн танхимыг байгуулсан.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, оролцогч байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608763
0 эможи

keyboard_arrow_up