“ЭМИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ: Тулгамдаж буй асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
2019 оны 9 сарын 25
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Эмийн хууль бус эргэлт: Тулгамдаж буй асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын прокурорын ерөнхий газрын сургалт, судалгааны төвийн судлаач, албан хаагч нараас ирүүлсэн 12 илтгэлийг сонсож хэлэлцлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608711
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс