Хилээр нэвтрэхэд 18 секунд шалгуулна

2014 оны 10 сарын 10

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын санаачлагаар цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжтэй боллоо. Зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болж, цахим гарцаар анхны зорчигчийг хил нэвтрүүлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага, төслийн гүйцэтгэгч Sysone компани болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Цахим гарцаар Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ, нүүрний зураг/-ийн тоон мэдээллийг ашиглан улсын хил нэвтрүүлнэ. Зорчигч нь өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхний мэдээллийг урьдчилан бүртгүүлж уг гарцаар үйлчлүүлэх эрхтэй болох аж. Ингэснээр нэг хүн дунджаар 14-18 секундын дотор хилээр нэвтрэх боломжтой болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9990
0 эможи
keyboard_arrow_up