“Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн мэдээлэл

2014 оны 10 сарын 10

Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн төвүүдэд "Аймаг бүрт 1000 айл орон сууц" дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Орон нутгуудад хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэж байна.  

Хэтний аймаг:  “Шинэ Өндөр хаан” орон сууцны хорооллын эхний ээлжийн  120  айлын орон сууцны барилга угсралтын ажлыг ‘’ДҮРТ-УУЛ’’ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар  тус 120 айлын орон сууцны барилга угсралтын суурийн ажил бүрэн дуусаж, зоорийн давхрын угсралтын ажил явагдаж байна. Нийт ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй  байна.

Увс аймаг: Улаангом сумын Галданбошигт хорооллын  эхний ээлжийн 35 айлын орон сууцны  барилга угсралтын ажлын  явц 45 хувийн гүйцэтгэлтэй байна.Тус хорооллын барилга угсралтын гүйцэтгэгчээр  “Мөнхийн Ундраа Увс” ХХК  ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар техникийн давхарын багана, дам нуруу, хучилтын хэв хийх  ажил хийгдэж, гадна өрлөгийн ажил тавдугаар давхарт, дотор өрлөгийн ажил гуравдугаар давхарт тус тус хийгдэх юм. 

Архангай аймаг:  Эрдэнэбулган сумын Булган хангай хорооллын эхний ээлжийн  120 айлын орон сууцны  барилга угсралтын ажлын  явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус 120 айлын орон сууцны гүйцэтгэгчээр “Хасү мандал трейд ” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр барилгын таван давхарын төмөр бетон каркасын ажил хийгдэж,  нэгдүгээр барилгын каркасын ажил дуусч дотор ханийн өрлөгийн  ажил тус тус  хийгдэж байна гэж Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9982
0 эможи
keyboard_arrow_up