Үлээвэр найрам хөгжмийн уралдаан зарлалаа

2014 оны 10 сарын 10

Нийслэлийн Засаг дарга "Уралдаан зохион байгуулах тухай" А/862 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд үлээвэр найрал, хөгжмийн уралдаан зохион байгуулахаар боллоо. Уралдаан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Уралдааны шалгаруулалт 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Батлан хамгаалахын их сургууль дээр болно. Нэгдүгээр байр-1 сая төгрөг, Хоёрдугаар байр-800.000 төгрөг, Гутгаар байр- 600.000 төгрөг, Тусгай байр- 400 000 төгрөгийн шагналын сантай. Мөн шилдэг удирдаач, шилдэг гоцлооч хөгжимчин шалгаруулж тус бүр 300 000 төгрөгөөр шагнана. Уралдаанд шалгарсан үлээвэр хөгжмийн тоглолтыг нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр "Их эзэн Чингис хаан"-ы талбайд болох Парад шоунд оролцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9979
0 эможи
keyboard_arrow_up