ХУД-ын 2014 оны аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2014 оны 10 сарын 13

Нийслэлийн 375 жилийн ойг угтан орчин үеийн үсний тайралт, самналт, нүүр будалт, хумс засалтын орчин үеийн шинэ дэвшилтэт технологийн харуулах, харилцан суралцах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 2014 оны аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын тэмцээнийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд ХУД-ын нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 12 салоны 30 гаруй үсчин, гоо сайханчид эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт, эрэгтэй сонгомол засалт, эрэгтэй, эмэгтэй загварын тайралт, тайзны нүүр будалт, хумс засалт гэсэн 6 төрөлд ур чадвараараа өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эздээр шалгарч, дүүргийн “Шилдэг үсчин”-ээр “Eku hair studio” салоны үсчин н.Одзаяа шалгарлаа.

Тэмцээний шүүгчээр Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн  Ц.Цогзолмаа, “Evergood” салоны захирал, мастер гоо засалч О.Оюундарь, Азийн 2 удаагийн аварга, Европын 1 удаагийн аварга Н.Алтаншагай, Азийн хүрэл медальт Монгол улсын мастер үсчин н.Балжинням нар ажиллалаа.

Матрикс, Хулан, Энх-Оюу, Golden beauty, Болор салон зэрэг салонууд 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд ХУД-ын нэрийн өмнөөс оролцох эрхтэй болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9975
0 эможи
keyboard_arrow_up