ХУД ЗДТГ ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2014 оны 10 сарын 10
2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” -т хамрагдсан 622 өрхийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Уг арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Тамгын газрын дарга Л.Үнэнбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн нар хүрэлцэн ирсэн ахмадуудад хүндэтгэл үзүүлж хүндэтгэлийн зураг авахуулж, соёлын ордны дэргэдэх “Уянга - Өөдөө” ахмадын чуулга урлагийн тоглолт үзүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9974
0 эможи