ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссор С.Баатаржав ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2014 оны 10 сарын 10

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав ахмадын баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагад олон жил өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажилласан ахмадууддаа баяр хүргэж шагнаж урамшуулсан юмаа. Цагдаагийн байгууллага 90 гаруй жилийн түүхтэй. Тиймээс тус байгууллагаас төрөн гарсан үе үеийн ахмадуудааа газар хэлтсээр нь тусгай хуваарийн дагуу хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, дурсамж ярьж, туршлага солилцон, зарим ахмадуудаа байгууллагын шагналаар шагнан, өөрийн байгууллагын харья Сүүж амралтанд амраалаа. 
Тэдний нэг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, цагдаагийн байгууллагын ахмадын хорооны дарга,цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэнд цагдаагийн байгууллагын "ХҮНДЭТ АЖИЛТАН" цол тэмдэг, дурсгалын сэлэм гардууллаа. Цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн нь цагдаагийн байгууллагад дэслэгчээс хурандаа болтлоо ажиллаж, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, тасаг хэлтсийн даргаас эхлээд тэргүүн дэд дарга болтлоо дэвшиж, одоо ч хүртэл цагдаагийн байгууллагын ахмадын байгууллагыг удирдаж байгаа шилдэг тэргүүний алба хаагчдын нэг юм. 
Цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн гуайдаа нийт алба хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, урт удаан наслахыг ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9957
0 эможи
keyboard_arrow_up