ХУД-ын Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс"Гэр бүл хөршийн холбоо" сургалт явуулж байна
2014 оны 10 сарын 10
Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв 2014 оны 08 сарын 21-нд “Гэр бүл хөршийн холбоо” сургалтыг эхлүүлсэн билээ. Сургалтын багшаар ХГБХТ-ийн мэргэжилтэн Т.Мөнхцэцэг, 10-р хорооны нийгмийн ажилтан О.Баяржаргал, 6-р хорооны нийгмийн ажилтан Д.Дагинацоо нар ажиллаж байна.
Сургалтанд Хан-Уул дүүргийн 6-р хорооны зорилтот бүлгийн 8 гэр бүлийн 33 гишүүн хамрагдсан бөгөөд тус сургалт нь 5 удаагийн уулзалт хийж 5 дахь уулзалт 2014 оны 09 сарын 28-нд болсон байна.
Сургалтын үйл явцын дунд “Сэтгэлийн учиг” төрийн бус байгууллагаас багш нар 2014 оны 09 сарын 21-нд ирж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9950
0 эможи