Улаанбаатарт 6 хэм дулаан байна
Төвийн нутаг болон баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг болон говийн нутгийн ихэнх хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 7-12 градус, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 18-23 градус, Чойбалсан, Говьсүмбэр, Дундговийн нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 5-7 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Баян-Өлгий, Увсын нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, өдөртөө Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө хүйтэрч 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.