Дэлхийн топ 5 бохир голд Туул гол багтжээ
Нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг хангадаг Туул гол бохирдолоороо дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт ордог бөгөөд энэхүү судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар орчимд Туул голын дагууд 13 цэгээс сар бүр тогтмол усны сорьц авч чанарын хяналт тавьдаг ч лабораторийн хүчин чадал, техник тоног төхөөрөмж дутагдалтайгаас шалтгаалан одоогийн байдлаар Туул голын усанд нянгийн болон хүнд металлын шинжилгээ хийгдэхгүй байгаа аж. Туул голын усны бохирдлын олон жилийн нөлөөллөөс шалтгаалан голын ёроолын хурдас, хагшаас бохирдсон боловч голын ёроолын хагшаасны бохирдлын судлагаа шинжилгээ хийх лабораторийн нөхцөл боломж мөн дутмаг байгаа гэлээ. Энэ асуудлаар өчигдөр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн юм. Харин уг тогтоол нь хэзээ хэрэгжиж, ажил хэрэг болох нь тодорхойгүй байна.
Туул гол бохирдолоороо дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт орж байна гэдэг нь Монгол улсын хувьд эмгэнэл юм. Үүнд төр гэтгүй түмэн олноороо анхаарах цаг ирээд байна.