Л.Отгонбаатар: Иргэдээс ирсэн санал, гомдлыг 30 минутын дотор шийдвэрлэж ажиллаж байна

2014 оны 10 сарын 09

Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатараас газар өмчлөлийн талаар хийсэн ярилцлага хүргэж байна.  
Улаанбаатар хотод иргэн бүрт цахимаар газар олгох ажил явагдаж дууслаа. Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороо багтсан байсан. Тус ажил хэрхэн явагдаж дуусав? 

 


Монгол улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн хүрээнд энэ жил цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил эхэлсэн. Энэ ажилд манай дүүргээс 12,13 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Эрдэнэтолгойд 150 га газарт газар төлөвлөлт хийж, өнгөрсөн 8 дугаар сарын 5-ны байдлаар нийт 67920 иргэн хандсанаас 869 иргэн сонгогдсон байгаа. Сонгогдсон иргэдийн өргөдөл, газар өмчлөх материал дутуу байсны улмаас цахим хэлбэрээр өргөдөл хүлээн авах хугацааг 10 хоногоор сунгаж 636 иргэн өргөдөл, материалаа гүйцээж өглөө. Харин 233 иргэний материал дутуу байгаа тал дээр Нийслэлийн өмчийн харилцааны албатай ярилцаж тохирсоны дагуу дахин 10 хоног өргөдөл хүлээн авах хугацааг сунгаж 9 дүгээр сарын 11-нийг хүртэл материал хүлээн авсан юм. Гэвч 233 иргэнээс 34 иргэн материалаа гүйцэд бүрдүүлж, 199 иргэн өргөдөл өгөөгүй учраас 67920 иргэдээс дахин сонгон шалгаруулалт хийж шинээр 199 иргэнийг сонгон материалыг нь бүрдүүлж авсан. Дүүргийн зүгээс дээрх 869 иргэнд зориулж шинээр шинэ суурьшлын бүс гарган газар олгосон байгаа. Энэ сонгон шалгаруулалт болсон газар дээр газрын шугам, сүлжээ тавих ажлыг Тотал Меб компани шалгаран ажиллаж байна.   
Хан-Уул дүүргийн газар өмчлөлийн тал дээр хийгдэж буй бусад ажлынхаа талаар тодруулбал? 
Манай дүүргийн хувьд газар өмчлөлийн ажил хэвийн явагдаж байна. Иргэдийн зүгээс гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ манай газрын албанд ирүүлж, хүсэлтийг хүлээн авсаны дагуу Нийслэлийн газар өмчлөлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хянан шийдвэрлэдэг. Энэ жилийн байдлаар Нийслэлийн засаг даргын есөн удаагийн захирамж гарч, 317 иргэний газар өмчлөх шийдвэрийг гаргаад байгаа бол 245 иргэн хамтран өмчлөх эрхээ хасуулж байна. 2003-2008 онд өрхийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан иргэд буюу тухайн өрхийн бүх гишүүд нэг газар өмчилдөг байсан бол 2008 оноос өрхийн бүх гишүүд биш иргэн бүр газар өмчлөх эрхтэй болж хуулийн заалтад өөрчлөлт орсон. Тус хуулийн заалтын дагуу хамтран өмчилсөн хүмүүс хамтран өмчлөлөөсөө хасагдаж, газар өмчлөх эрх нь нээгдсэн байгаа. Энэ жилийн хүрээнд шинээр 245 иргэнд дахин газар өмчлөх эрх нь нээгдсэн. 
Газрын харилцаанд үүсч буй бусад асуудлаар нэмэлт мэдээлэл өгвөл? 
Өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэр дээр газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших хугацааг сунгах, газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх зэрэг иргэдийн хүсэлтийг өдөр тутамдаа хүлээн авч, шуурхай шийдвэрлээд явж байна. Хоёрдугаар улирлын хувьд Дүүргийн засаг даргын 13 захирамж гарч, 362 иргэний газар эзэмших эрхийг нь шилжүүлж, 99 иргэн хугацаагаа сунгуулсан байна. Мөн 104 иргэн газрын хэмжээ, зориулалт болон хаяг солиулж, нийтдээ 566 албан байгууллага болон иргэний асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. 
Өмч газрын харилцааны алба иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 
Гуравдугаар улирлын ажлын тайлан 10 дугаар сарын эхний долоо хоногт бүрэн гарч дуусдаг учраас  хоёрдугаар улирлын байдлаар харахад  нийтдээ 697 албан бичиг ирсэнээс 657 албан бичиг нь  хуулийн хүрээнд  шуурхай шийдвэрлэгдсэн. Харин иргэдээс 1284 хүсэлт ирсэнээс 1078 нь шийдэгдээд 83.9 хувьтай явж байна. Мөн бид Тамгын газраас Нийслэлийн иргэдийн санал, гомдол хүлээн авдаг11-11, 1200 дугаарын утас болон www.smartcity.mn цахим хуудсаар иргэдээс ирсэн санал гомдол, хүсэлтийг хүлээн авч тухай бүрт нь 30 минутын дотор шийдээд явж байна. Үүнээс 53 асуудал ирсэнээс 33 нь шийдвэрлэгдэж, үлдсэн нь шийдвэрлэх шатандаа явж байна.  Мөн иргэдийг цаг тухай бүрт нь хүссэн мэдээллээр нь хангахын тулд дүүргийн www.khanuul.mn цахим хаягаар тогтмол мэдээлэл өгөх болон шинээр гарсан шийдвэр, захирамжуудыг мэдээлэн ажиллаж байгаа. 
Газар өмчлөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9893
0 эможи
keyboard_arrow_up