Өнөөдөр болох үйл явдлын тойм
09.00 цагаас МҮХАҮТанхим улирал бүр усны талаар хэлэлцүүлэг зохион байгуулдаг ба энэ удаад Монголын усны түншлэл ТББ-тай хамтран “Ус ба хувийн хэвшил” уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар болжээ. Уулзалт-ярилцлага МҮХАҮТ-ын 507 хурлын зааланд болно.
09.00 цагаас МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар томоохон эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар МХЕГ-ын хурлын танхимд хэлэлцэнэ.
10.00 цагаас Олон улсын хараа хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа талаар ЭМЯ-ны А танхимд мэдээлэл хийнэ.
10.00 цагаас Эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XII хуралдаан Гадаад харилцааны яамны хурлын танхимд болно. Хурлыг Монгол талаас ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ даргална.
11.00 цагаас Ардчилал шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал илгээхээр болжээ. Энэ талаар МАХН-ын төв байранд болох хэвлэлийн хурлаар танилцуулна.
11:10 цагаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Монгол нэр томъёо судлал-90″ олон улсын эрдэм шинжилгээний хурал болохтой холбогдуулан Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13.30 цагаас Монгол Улсад суугаа Өргөмжит Консулууд, ШУА-ийн Олон Улс Судлалын Хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй Монгол улсад суугаа өргөмжит Консулуудын анхдугаар бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
16.30 цагаас Эрүүл мэндийн салбарын бодлого, вирусын гаралтай халдварт өвчний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээс гадна анхан шатны амилуулах сургалт хийнэ. Чөлөөт уулзалт Эрүүл мэндийн яамны А танхид болно.