Тендерийн хэмнэлтийн хөрөнгөөр 20-р сургуулийн урлаг зааланд засвар хийнэ

2014 оны 10 сарын 09

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/856 дугаар захирамж гаргасан. Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн урлаг зааланд засварйн ажил хийх бөгөөд засварын ажилд 57 сая төгрөг зарцуулна. Харин тус хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 20 дугаар сургуулийн давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахыг үүрэг болголоо. Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9883
0 эможи
keyboard_arrow_up