Б.Энххөдөлмөр: Манай хоёрдугаар хороо нийслэлийн тэргүүний иргэний танхимтай болохоор ажиллаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэдийн хурлын дарга Б.Энххөдөлмөр: Манай хоёрдугаар хороо нийслэлийн тэргүүний иргэний танхимтай болохоор ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн бүх хороод иргэний танхимтай болохоор ажиллаж байгаа. Тэдгээрийн төлөөлөл болж тус дүүргийн хоёрдугаар хороон Иргэний танхимын тоног төхөөрөмжөө хүлээж авах үйл ажиллагааны үеэр тус хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Б.Энххөдөлмөртэй уулзаж тус хорооны иргэний танхимын талаар тодруулсан юм.
-Өнөөдөр иргэний танхимынхаа тоног төхөөрөмжийг хүлээн авч байна. Уг хөрөнгө санхүүг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Манай дүүргийн хороодуудад иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөл гэж байдаг. Уг зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн бүх хороод иргэний танхимтай болох хэрэгтэй гэж шийдвэр гаргасан Иргэний танхимтай болсноор төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр ажиллах боломж бүрдэж байгаа юм. Үүний дагуу төсөв гаргаж дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлын ажлын албанаас төсөв хөрөнгө гаргасан байгаа. Үүнийг манай Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг мөн ажлын албаны дарга Бас-Оргил дарга мөн ажлын албаныхан дэмжиж ажилласан байгаа. 2014 оны төсөвт суулгаж өгч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өнөөдөр тоног төхөөрөмжөө хүлээн аваад байна.
-Хан-Уул дүүргийн хэдэн хороод иргэний танхимтай болоод байгаа вэ?
-Уг ажил бол нэгдүгээр хорооноос эхэлсэн байгаа. Харин өнөөдөр манай хороогоор үргэлжлэн явж байна. Өнөөдрийн хувьд манай хорооны иргэний танхмын тоног төхөөрөмжийг угсарч өгч дүүргийн ИТХ-ын дарга ирж танилцаж байгаа юм. Манай иргэний танхимд сүүлийн үеийн тоног төхөөрөмж ирсэн байгаа.
- Иргэний танхим хэдэн хүний орон тоотой ажиллаж байна.
-Хороонд иргэдийн нийтийн хурлын дарга гэж байдаг. Хороодын иргэний танхимд орон тооны хүн ажиллуулахаар энэ оны хагас жилийн төсөвт суулгаж өгсөн. Ингэснээр хороодын иргэний танхим ажилтантай болсон байгаа. Иргэний танхим ажилтантай болсноор иргэд олноороо ирж үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
-Иргэний танхим иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
-Иргэд иргэний танхимтай болсноор бүх шатны хурлын шийдвэртэй танилцах, засгийн газрын тогтоол шийдвэрүүд мөн сонин хэвлэл унших, УИХ-ын гишүүд, нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажилтай танилцах зэрэг интернэтэд орох зэрэг олон давуу талтай юм. Хамгийн том давуу тал бол иргэний танхимтай болсноор төрийн үйлчилгээ иргэдэд илүү нээлттэй болж байгаа юм. Манай хорооны хувьд номын фондтой тиймээс иргэд чөлөөтэй цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжтой юм.
-Ианай иргэний танхимын зорилго
-Иргэний танхим бол шийдвэр гаргах түвшины албан тушаалтай хүмүүс иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлыг шийдвэрлэх. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сан гэж байгаа. Уг төсвийн хэлэлцүүлэг явуулах хороонд тулгамдаж буй асуудлын талаар иргэдээс санал авах. Тэдгээр асуудлаас цааш нь шийдвэр гаргах түвшний хүмүүст хандаж шийдвэрлүүлэх ийм боломжтой юм. Манай хорооны хувьд нийслэлийн тэргүүний иргэдийн нийтийн хурал, иргэний танхим болохоор зорилго тавьж ажиллаж байгаа.