Өнөөдөр сар хиртэнэ
2014 оны 10 сарын 08
Австралийн сансар судлаачид өнөөдөр сар бүтэн хиртэнэ гэж мэдээлжээ. Ингэхдээ сар хиртэлт нэг цагийн турш тод улаан өнгөтэйгээр үргэлжилнэ гэсэн байна. Мельбурны технологийн их сургуулийн одон оронч Алан Даффи “Энэ удаагийн сар хиртэлтийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Сар улайх үзэгдэл дэлхийн цөөхөн цэгт харагдана. Гэхдээ Австрали тивд илүү тодоор үзэгдэх юм байна. Үүнд орон орны байрлал хийгээд дэлхийн цаг уурын таатай байдал шууд нөлөөлнө” гэжээ.
Дэлхий нар, сарны хооронд орж, нэг шугамд давхцах үеэр хиртэлт болж, дэлхийгээс тусах сүүдэр, нарны хурц гэрлийн нөлөөгөөр улаан өнгөтэй болдог гэнэ. Ийм үзэгдэл өнгөрсөн жил хоёр удаа тохиосон бол дараагийн үзэгдэл нь 2038 онд тохиох ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9876
0 эможи