Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 02

ЭМШУИС-ийн харъяа Сувилахуйн сургуульд

10:00 цагт 40000 долларын үнэ бүхий Бие Бялдар Хөдөлгөөн Заслын тоног төхөөрөмжийг “Maebashi Rotary Club”-с “Олон Улсын Сайн санааны тусламжийн үйл ажиллагаа”-ны хүрээнд гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болно.10:00 цагт ЭМШУИС-ийн харъяа “Сувилахуйн сургууль” дээр Япон улсын Маэбаши Ротари клуб, Монгол улсын Баян-Зүрх Ротари Клубын "Global Grant"-ын буцалтгүй тусламжаар тохижуулсан "Хөдөлгөөн засал, Хөдөлмөр засал"-ын танхимийн нээлтийн үйл ажиллагаа болно.

 

МУБИС-ийн А байранд

12:00 цагт Багшийн мэргэжил дээшлүүлэх институт МУБИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

 “МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд

12:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МОНЦАМЭ” агентлаг хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Монгол Улсын гадаад сурталчилгаа, аялал жуулчлалын салбарт төлөвлөгдсөн ажлуудын талаар мэдээлэл өгнө.

  Хэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол болон, Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өнөөгийн байдал, ирэх жилийн өсөлтийн төлөв мөн Монголын эдийн засгийн өсөлтөд хамгийн хүчтэй нөлөөлж байгаа хүчин зүйлс, тулгарч байгаа эрсдэлүүд, бид эдийн засаг, төсөвт ямар бодлого барих ёстой талаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Jan Hansen, эдийн засагч Л.Амар нар мэдээлэл хийнэ.

  Хүүхдийн урлан бүтээх төвд

15:00 цагт Уран зургийн дугуйлангийн сурагч Д.Энхбаяр, З.Билгүүн нарын "Уран бийрийн андууд" уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд

17:00 цагт “Эх орон-36” 2014 оны үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн ажиллагаа болно.

  MN мэдээллийн төвд

11.00 цагт “Эв нэгдэл иргэний хяналт” ТББ-аас шүүхийн шинэчлэлийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Иргэдийн шударга шүүхийнхэн төрийн албан хаагчдын буруугаас иргэд хохирсон асуудлаар төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлнэ.

12.00 цагт Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар “Иргэний Соёмбо” хөдөлгөөний өмгөөлөгч Ц.Гансүх, иргэд хамтарч мэдээлэл хийнэ.

12.30 цагт  “Ахмадын золбоо” хамтлагийн “Нойргүй хоносон зургаан ноот” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

 

,

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
987
0 эможи
keyboard_arrow_up