Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлж энэ сарын 15-аас ашиглалтанд орно

2014 оны 10 сарын 08

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд энэ сарын 15-наас шинэ байрандаа орно" гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу, НИТХ-аас тогтоосон 21 байршилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил эхлээд жил гаруй болж байна.Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүд эхний ээлжийн 4000 орчим орон сууцыг 2014 оны дөрөв, 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өнөөдөр “Хера пропертийз” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг Ханын материал орчимд барьсан 189 айлын гурван блок орон сууцны барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөх юм. Улсын комисс хүлээгээд авчихвал тэд өвлөөс өмнө байрандаа орно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9846
0 эможи
keyboard_arrow_up