Их хэмжээний вальютийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдлаа
2014 оны 10 сарын 08
Их хэмжээний валют БНХАУ-ын иргэн хилээр гаргахыг завджээ. Тодруулбал энэ сарын гуравны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчиж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань биеэс тусдаа тээшиндээ их хэмжээний гадаад валютыг Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан хууль бус үйлдлийг гаалийн байгууллагын байцаагчид илрүүлсэн байна. Сэжигчтний биед үзлэг шалгалт хийхэд бараан өнгийн гялгар уутанд савласан 430000 юань илэрчээ. Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд холбогдсон дээрх гадаад валютийг улсын орлого болгон хурааж, буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9845
0 эможи