АПУ-гийн борлуулагчийг хөнөөсөн сэжигтэнд хэрэг үүсгэн шалгаж байна

2014 оны 10 сарын 08

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа 15 хоног үргэлжилсний эцэст түүний цогцсыг Налайхын ашиглахаа байсан уурхайн цооногоос 15 метрийн гүнээс өнгөрсөн сарын 30-нд 16:00 цагийн орчимд олсон.Түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг Төв аймгийн Зуун мод хотоос олсон, энэ сарын 01-нд Б.Алтанхуягийг БЗД-ийн 11-р хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Мөн хохирогчийн тээвэрлэж явсан найман сая төгрөгийн өртөг бүхий архийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Сэжигтэн П гэгч нь тэдгээр архийг хамаатныхаа айлын гаражид нуусан байсан бөгөөд хийсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч эхэлсэн байна.

Бид энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн цагдаагийн  ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Дээрх гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид маш богино хугацаанд илрүүлэн гэмт этгээдийг саатуулаад байна.  Сэжигтэн П-д  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээлээ. Сэжигтэн П-г ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд тэрбээр эхнэр хоёр хүүхэдтэй нэгэн юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9842
0 эможи
keyboard_arrow_up