Каннабис их хэмжээгээр бэлтгэж зарах гэж байсан залуусыг баривчилжээ
2014 оны 10 сарын 08
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд сүүлийн 14 хоногийн дотор хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, борлуулсан, бэлтгэсэн 19 хүнийг илрүүлжээ. Тодруулбал Төв аймгийн нутгаас 10 орчим кг хар тамхины төрлийн каннабис хэмээх ургамлыг түүж байсан Т, Б, Ц нарыг өчигдөр газар дээр нь саатуулсан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис борлуулах зорилгоор түүж бэлтгэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд ургамлын дээжээс Шүүхийн шинжилгээний үндэсний төвд илгээж шинжлүүлэхээр илгээсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9840
0 эможи