Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар зорчигч тээвэрлэж байсан нь илэрчээ

2014 оны 10 сарын 07

Энэ долоо хоногт нийтийн тээврийн үйлчилгээнд согтуугаар том оврын автобус жолоодож зорчигч тээврийн үйлчилгээнд оролцсон хоёр тохиолдлыг гудамж зам дахь цагдаагийн хяналт шалгалтаар илэрүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй байгууллага, албан тушаалтны ажлын хариуцлага муу байгааг  эндээс харж болохоор байна.  Тодруулбал “Эрдэм транс”, “Эмсит” компаний жолооч нараас энэхүү зөрчил илэрчээ. “Эмсит” компаний автобус тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, жолооч нь нэг бүхэл 93 хувийн согтолттой байсан байна. Энэ нь анхны тохиолдол ч биш юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9805
0 эможи
keyboard_arrow_up