Түрээслүүлэгчидийн жагсаал боллоо
НМХГ-аас томоохон захуудын орчин нөхцөл болон хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хийсэн шалгалтаар “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн түрээслэгчид өчигдөр жагсаал зохион байгууллаа. Тэд “Төр засаг энгийн худалдаа эрхлэгчдийг дарамтлахаа зогсоо”, “Бид ажлын байртайгаа үлдмээр байна”, “Ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэггүй” гэсэн лоозонгуудыг барин жагсчээ.
Түрээслэгчид “Эдийн засаг хэцүүхэн байхад өөрсдийгөө болгоод явж байгаа биднийг ингэж хааж боох хэрэггүй. Тодорхой зөрчил дутагдалтай ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс энэхүү зөрчлөө бага багаар арилгах болно” хэмээн хэлж байгаа юм. Мөн "Бид ажилгүй болоод зогсохгүй бидний ард өчнөөн иргэд өдрийн талхны мөнгөө арай ядан олоод ирдэг. Тэднийг хүртэл хэцүү байдалд оруулж байна" гэцгээж байлаа. Иймд хэвийн ажиллуулах хүртэл энэхүү жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм