Нүүрс хөтөлбөр дахин хэрэгжиж эхэллээ
Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. “Өнгөрсөн жил энгийн иргэдийг 800 мянган төгрөгийн цалинтайгаар ажиллуулсан. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нүүрс борлуулах цэгээс нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр, 40 килограммын шуудайтай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжтой байсан бол энэ жил 40 килограммын шуудайтай нүүрсийг 3800 төгрөгөөр худалдан авах боломжтой ба түрүү жилийнхээс нэг шуудай нүүрсэн дээр 600 төгрөг нэмсэн үнэ ханштай борлуулагдаж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь энэ сарын 5 буюу өнгөрсөн ням гарагаас эхлэн хэрэгжиж эхлээд байна. Багануурын нүүрсийг одоогийн байдлаар "Ред скай" компанийн цэгүүд борлуулж байгаа юм байна