Авилгын эсрэг нээлттэй форум эхэллээ
2014 оны 10 сарын 06
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран энэ сарын 6,7-ны өдрүүдэд “Нээлттэй Улаанбаатар-2014” авилгын эсрэг олон улсын форум зохион байгуулж байна.
Форумд 17 орны 200 гаруй иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, авилгатай тэмцэх газар, судлаачид, бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Форумын эхний өдөр буюу өнөөдөр авилгын эсрэг харилцан туршлага, санаачлагуудыг хэлэлцэх бол хоёр дахь өдөр Улаанбаатар хэрхэн авилгатай тэмцэж буй стратеги төлөвлөгөөг хэлэлцэнэ. Энэ удаагийн форумын зорилго нь авилгийг иргэний нийгмийн байгууллагатай хамтран бууруулах, харилцан туршлага солилцоход оршиж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9749
0 эможи