"Нээлттэй Улаанбаатар-2014" авлигын эсрэг олон улсын форумын хөтөлбөрийг эндээс
2014 оны 10 дугаар сарын 6, 7
8:00 Бүртгэл
8:45 Нээлтийн үг
Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
8:55 Монгол Улс дахь Авлига ба Засаглалын талаарх танилцуулга
- Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн илгээлт
- Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н. Ганболд
- Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ), хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Том Гаррэтт
Хурал удирдагч: Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч
9:30 Үндсэн илтгэл: Авлигад Хяналт Тавих - Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа – Илтгэгч: Ларри Даймонд, Станфорд Их Сургуулийн Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Хүүвэр хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, улс төр болон нийгэм судлалын багш, Ардчилал, хөгжил, хууль эрх зүйн төвийн захирал
Асуулт, хариултын хуралдааны удирдагч: Д. Жаргалсайхан, эдийн засагч, нийтлэгч, Де факто нэвтрүүлгийн хөтлөгч
10:30 Дурсгалын зураг авалт / цайны завсарлага
11:00 Үндсэн илтгэл: Монгол Улсын Нийслэлийн Тамгын Газрын Алсын Хараа
Илтгэгч: Ё. Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын (ЗДТГ) дарга
11:15 Хэлэлцүүлэг 1: ШИЛЭН ХИЛ ХЯЗГААРЫГ ТЭЛЭХ: Төр болон хувийн хэвшлийн үзэл баримтлал / өнцөг
Энэхүү панел хэлэлцүүлэгт авлигын эсрэг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн үүрэг роль, хариуцлагыг хэлэлцэх болно. Авлига бол иргэдийн итгэл, төрийн институцийн үнэлэмжийг бэхжүүлэхэд саад болдог бөгөөд ардчилсан процессийг сүйтгэж орон нутгийн эдийн засгийн хөгжилд аюул учруулдаг. Төр, бизнесийн үзэл баримтлалыг ойлгох нь авлигатай тэмцэх гарцыг бий болгодог чухал хүчин зүйл юм.
Хэлэлцэгч:
С. Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга
Х. Оюунцэцэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мониторинг хэлтсийн дарга
Д. Цэрэндорж, Монголын менежментийн холбооны ерөнхийлөгч
Элчин Сайд Анна Биолик, Хойд Америк Монголын бизнес зөвлөлийн дэд дарга
Жонн Калабот, Олон улсын хувийн хэвшлийг дэмжих төвийн Ази бүсийн захирал
Тида Хус, Камбоджийн Силака төрийн бус байгууллагын төслийн менежер
Хэлэлцүүлэгч: Д. Жаргалсайхан
12:45 Үдийн зоог /Блю Скай зочид буудлын 1 давхарт/
14:15 Хэлэлцүүлэг 2: ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАМТДАА БҮТЭЭХ: Иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хэрхэн авлигыг бууруулах
Энэхүү панел хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн байгууллагууд авлигыг хэрхэн бууруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн зүтгэлтнүүд болон энгийн иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх талаар хэлэлцэнэ. Энэхүү хэлэлцүүлэг нь авлигатай тэмцэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ил тод байдал, нээлттэй төсөв гэх мэт Монголд хэрэгжүүлж буй санаачлагууд, хамтын ажиллагаанууд дээр гол анхаарлаа хандуулна.
Хэлэлцэгч:
Р. Бурмаа, УИХ-ын гишүүн, Монголын авлигын эсрэг парламентын гишүүдийн дарга
Б. Бат-Отгон, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар
Г. Ундрал, Ардчиллын боловсрол төвийн захирал, Ил тод байдлыг дэмжих түншлэлийн зохицуулагч
Тим Раян, Эв Нэгдэл Төв байгууллагын Ази бүсийн хэлтсийн захирал
Синтия Габриэл, Малайзын Авлига болон танил талаа дэвшүүлэх байдлын эсрэг төвийн захирал
Хэлэлцүүлэгч: Ларри Даймонд
15:45 Цайны завсарлага
16:15 Хэлэлцүүлэг 3: АМЖИЛТЫН ТҮҮХ – Шинэчлэл ба тэргүүн туршлагуудын жишээ
Энэхүү хэлэлцүүлэгт “Ухаалаг Улаанбаатар” болон “Шударга хотууд” хэмээх шинэ санаачлагат зарчмуудыг хэрэгжүүлэх замаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын авлигыг бууруулах институцийн механизмыг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт бусад нутгийн удирдлагын газрууд хэрэгжүүлж болохуйц шилдэг туршлага, сургамжуудад анхаарлаа хандуулна.
Хэлэлцэгч:
Д. Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн засаг дарга
Асим Балси, Турк Улсын Анкара хотын ерөнхий нарийн бичгийн дарга
Эрни Ко, Транспэрэнси Интернэшнл байгууллагын Тайвань дахь хэрэг эрхлэх газрын гүйцэтгэх захирал
Г. Зориг, Нийслэлийн ЗДТГ-ын “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх
Хэлэлцүүлэгч: Л. Төр-Од, Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол дахь хэрэг эрхлэх газрын үүсгэн босгогч ба захирал
17:45 Хаалтын үг: Эхний өдрийн панел хэлэлцүүлгийг дүгнэх.
Хэлэлцүүлэгчид: Том Гарретт болон Д. Жаргалсайхан DeFacto
Мягмар гариг, 2014 оны 10 сарын 7
8:30 Бүртгэл
9:00 Хэлэлцүүлэг 4: ШИЙДЭЛ БА САНААЧЛАГУУДЫГ НУТАГШУУЛАХ: Нээлттэй Улаанбаатар
Энэхүү хэлэлцүүлгээр Нийслэлийн ЗДТГ болон иргэний нийгмийн байгууллагуудын Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй авлигын эсрэг санаачлагуудын ахиц дэвшлийн талаар хэлэлцэнэ. Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг Улаанбаатар хот нь авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөхөөс гадна бусад орон нутгийн засаг захиргаануудад ардчилсан тогтолцоот байгууллагуудад тулгарч буй энэхүү асуудлыг хэрхэн шийдэхийг харуулах жишиг болж чадах юм.
Хэлэлцэгч:
Ашлэй Вилан, БНОУХ-ийн Ардчилсан засаглал хэлтсийн дэд захирал
Кортни Энгэлке, Мянганы Сорилтын Сангийн Эрсдэл судлаач аналист
Ү. Ганболд, НЗДТГ-ын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
Хэлэлцүүлэгч: Линн Лий, Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази бүсийн хэлтсийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч
10:30 Салбар хуралдаануудын танилцуулга
Ц. Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч
10:40 Цайны завсарлага
11:00 Салбар хуралдаанууд: Нийслэлийн түвшинд авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулахад санал гаргах хуралдаанууд
Энэхүү салбар хуралдаанууд нь нийслэлийн түвшинд авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Салбар хуралдаан бүр нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хариуцаж буй үйл ажиллагаа, асуудал руу чиглэх юм. Салбар хуралдаанууд нь хэрэгжиж буй туршлагуудыг хуваалцахаас гадна авлигатай тэмцэх шинэлэг шийдлүүдийг боловсруулах болно.
Хуралдаан 1: Төр ба иргэний нийгмийн уялдаа холбоо
Хурал удирдагчид
1/ Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
2/ Том Гаррэтт, БНОУХ-ийн Хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч
Хуралдаан 2: Газар хуваарилалт болон өмчийн бүртгэл
Хурал удирдагчид:
1/ Ш. Төмөрбаатар, Нийслэлийн газар, өмчийн харилцааны газрын
дарга
2/ Ашлэй Вилан, БНОУХ-ийн Ардчилсан засаглал хэлтсийн дэд захирал
Хуралдаан 3: Худалдан авах ажиллагаа
Хурал удирдагчид:
1/ Ю. Идэрцогт, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга
2/ Паикиасоти Сараванамутту, Бодлого хувилбар боловсруулах төвийн гүйцэтгэх захирал
Хуралдаан 4: Тусгай зөвшөөрөл/Лиценз
Хурал удирдагчид:
1/ Б. Бадрал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн
ажлын албаны дарга
2/ Тирза Тиүниссэн, Азийн Сангийн дэд суурин төлөөлөгч
12:30 Үдийн зоог /Блю Скай зочид буудлын 1 давхарт/
2:00 Салбар хуралдаануудын тайланг тайлагнах (тус бүр 15 мин)
Хурал удирдагч: Грэтчин Күнз, БНОУХ-ийн Ази бүсийн хэлтсийн захирал
3:00 Салбар хуралдаануудын тайлангийн талаархи дүгнэлт
Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
3:20 Цайны завсарлага
3:50 УЛААНБААТАР ТУНХАГЛАЛ: Танилцуулга болон Гарын үсэг зурах ёслол
Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
4:00 Хаалтын үг
Ларри Даймонд