Улаанбаатарт 11 хэм дулаан

2014 оны 10 сарын 04

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9709
0 эможи
keyboard_arrow_up