”Тоёота” Монголын замд тохирсон машин үйлдвэрлэжээ
Японы "Тоёота" корпораци зөвхөн Монголын замд зориулсан машиныг үйлдвэрлэжээ. Тус компанийг үүсгэн байгуулагч хоёр жилийн өмнө сүмогийн их аварга М.Даваажаргалын урилгаар Монголд ирж байжээ. Тэрээр Монголд ирээд "Монголчууд манай машиныг их унадаг юм байна. Сэтгэл их өндөр байна" хэмээн ярьсан байна. Тиймээс Монголын орчин нөхцөлд тохирсон, зөвхөн манайд зориулсан тусгай тоноглол бүхий автомашиныг үйлдвэрлэн нийлүүлэхээр шийджээ. Түүнийг нь "Мөнххада" компани дамжуулан борлуулах юм байна. Дашрамд дурдахад, "Тоёота" корпорацийн үүсгэн байгуулагч их аварга М.Даваажаргалтай хуурай ах дүүгийн барилдлагатай аж. Зөвхөн Монголд зориулсан машиныг оруулж ирэх ажил амжилттай урагшилж байгаа бөгөөд удахгүй манай зах зээлд худалдаанд гарах юм байна.