Дүнжингаравын замыг энэ сард багтаж хүлээлгэн өгнө
2014 оны 10 сарын 02
Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас баруун тийш Улиастайн гүүр хүртэлх зургаан км авто замыг шинээр барих ажил хийгдэж байгаа.
Тус ажлыг "Хансуун зам" ХХК нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжуулан гүйцэтгэж байна. Энэхүү зам ашиглалтад орсноор хотын зүүн талаас Энхтайваны өргөн чөлөө, Нарны замд ачаалал өгөлгүйгээр хотын төв рүү орох боломж нээгдэх аж.
Зам барилгын ажлын явц 51 хувь. Хучилтын ажил явагдаж байгаа гэнэ. Мөн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлууд зэрэгцэн хийгдэж байгаа юм байна. Энэхүү замыг энэ сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9636
0 эможи