Оргил рашааны газрын эзэмшлийг хүчингүй болгоно
Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Оргил” рашааны ундарга дээр хууль бусаар зөвшөөрөл олгосон таван газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор ажиллаж эхэлжээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орших “Оргил” рашааны ундарга дээр хууль бусаар зөвшөөрөл олгосон таван газар бий. Эдгээр нь рашааны эрүүл ахуйн бүст буюу рашааны цамхагаас 40-60 метрийн зайд байрладаг нь Усны тухай хуулийн 22.10.1 хэсэг дэх заалтыг зөрчиж байгаа юм. Энэ хуулиндрашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд Эрүүл ахуйн бүсийг тогтооно гэж заажээ.
Иймээс рашааны эрүүл ахуйн бүст газар эзэмшиж байгаа таван иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож гэрээг цуцлах, газрыг хамгаалалтад авах ажлыг эхлүүлсэн байна.
Тэдгээрээс нэрлэбэл: Нийслэлийн засаг даргын /Ц.Батбаяр/ 2006 оны 363 тоот захирамжаар Сэргээн засах клиникийн зориулалтаар 14000 м.кв, Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2010 оны 329 тоот захирамжаар амины орон сууцын зориулалтаар иргэн Б.Гүрбадамд 2698 м.кв,Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2011 оны 678 тоот захирамжаар Рексон ХХК-д амины орон сууцын зориулалтаар 15124 м.кв, Нийслэлийн засаг даргын /Г.Мөнхбаяр/ 2008 оны 380 тоот захирамжаар Тэнгэр газар рашаан ХХК-дзочид буудал, үйлчилгээний зориулалтаар 2000 м.кв газрыг тус тус олгосон байна.