Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Өнөөдөр 16 цагаас 20 цаг хүртэл Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж 4-9 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 36 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар, тариалангийн нутгуудаар хур тунадас орно.
2014 оны 10 дүгээр сарын 01-ний 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 хэм нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2014 оны 10 дугаар сарын 03-наас 2014 оны 10 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 3-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-6-нд баруун болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, цас орно. Салхи 3-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн уулсаар, 5-6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.