"Ахмад настны нийгмийн хамгаалал" сэдэвт онол практикийн бага хурал боллоо

2014 оны 10 сарын 01

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс Олон Улсын ахмадын өдрийг угтан “Ахмад настны нийгмийн хамгаалал” сэдэвт онол практикийн бага хурлыг 2014 оны 09-р сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд ханган ахмад настанд үзүүлэх төрийн үйлчилгээ, халамжийг улам боловсронгуй болгох асуудлаар үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагатай хэрхэн хамтран ажиллах, хууль тогтоомжид оруулах өөрчлөлт, цаашид ахмад настнуудын талаар авч хэрэгжүүлэх бодлого чиглэлийн талаар санал бодлоо солилцлоо. Бага хуралд Геронтлогын үндэсний төвийн ерөнхий захирал, АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх их эмч Р.Оюунханд, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн геронтлогын эмч Б.долгормаа, ШУТИС, НТС-ийн багш доктор, профессор Т.Амаржаргал, Хан-Уул дүүргийн хороодын ахмадын зөвлөлийн дарга нар болон идэвхтэн гишүүд, хөгжлийн нийгмийн ажилтнууд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9572
0 эможи
keyboard_arrow_up