Бээжингийн гудамжийг маргааш нээхээр боллоо

2014 оны 10 сарын 01

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа билээ. Уг ажлын хүрээнд өнгөрөгч сарын 22-ны өдрөөс ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийсэн. Энэхүү уулзварыг маргааш нээнэ. 

Харин бусад хэсгийг хэзээ нээх талаар Хотын Замын газраас тодруулахад "Бээжингийн гудамжны зам засварын ажил ерөнхийдөө дуусч байгаа. Нийслэлийн тээврийн газар, ЗЦГ-ын холбогдох хүмүүс энэ сарын 6-нд 0.9 км авто замыг нээхээр ярилцаж байна. Харин гүүрийн засварын ажил дуусаагүй. Гүйцэтгэгч компанитай нь 11-р сарын 30-ны өдөр хүртэл гэсэн гэрээтэй байгаа" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9570
0 эможи
keyboard_arrow_up