Таны татварын хуулийн мэдлэгт

2014 оны 10 сарын 01

АСУУЛТ: Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үү?

ХАРИУЛТ: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д зааснаар газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

АСУУЛТ: Хувьцаа борлуулахад Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах уу?

ХАРИУЛТ: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.4-д “үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, хүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ”-г нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан байдаг.

АСУУЛТ: Өр төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаавал нэмэгдсэн өртгийн албан татварыг яаж төлөх вэ?

ХАРИУЛТ: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т ” энэ хуулийн 7.3.4 /өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах/, 7.4.8 /өрийн төлбөрийг ажил, үйлчилгээ үзүүлэх замаар хаах/-д заасан өрийн төлбөрт тооцогдох бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлөх” гэж заасны дагуу төлнө.

АСУУЛТ: Импортоор оруулж ирж байгаа бараанд хэн нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж төлөх вэ?

ХАРИУЛТ:Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасны дагуу гаалийн байгууллага ногдуулан авч төсөвт төлнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9569
0 эможи
keyboard_arrow_up